![](books/Becoming-Миний түүх. Миний түүх.jpeg)
Миний түүх
Нью Йорк Таймс сонины #1 бэстселлер - Америкийн Нэгдсэн Улсын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар Becoming: Миний түүх ном. Мишель Обама бол Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн газар болгож хувиргахын сацуу АНУ болон дэлхий дахины охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст алив бүхнээ зориулаад зогсохгүй, айл өрхүүдэд илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон гайхалтай эмэгтэй юм.
![](books/Тогтуун байх нь гол түлхүүр.jpeg)
Тогтуун байх нь гол түлхүүр
Стойкуудаас Буддистууд, Күнзүүдээс Христ хүртэлх эртний бүхий л философид үүнийг дэлхийн хамгийн хүчирхэг хүч хэмээн ярьдаг байв. Энэ нь аливааг анир чимээгүй болгох чадвар юм. Оюун бодлоо тодруулах. Сэтгэлээ төвлөрүүлэх. Хүчин чармайлтаа чиглүүлэх. Дэлхий эргэлдэж байхад тогтвортой байх. Тогтуун байх нь дээд зэргийн гүйцэтгэл, манлайлал болон бүтээлч байдлын нууц юм. Энэ бол аз жаргалын орон зайг бүрдүүлдэг хэсэг юм. Энэ бол хорвоогийн бүхий л чухал зүйлийн түлхүүр юм.
![](books/Ерөнхий микробиологи.jpeg)
Ерөнхий микробиологи
Энэ номыг биологи, микробиологи, биотехнологи, анагаах ухаан, эрүүл ахуй, байгал экологи, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнс үйлдвэрлэлийн (г.м.) чиглэлийн мэргэжлээр суралцаж буй оюутан, суралцагчид болон дээрх салбарт ажиллагсдад зориулан бичсэн болно. Сурах бичгийн зорилго нь бичил биетэнд ямар организм хамаарагдах, тэдгээрийг хэрхэн ангилах, тэдний химийн найрлага, бүтэц байгууламж, амьдралын үйл ажиллагаа, хоол тэжээлийн хэрэгцээ шаардлага, эсэд явагдах энергийн болон нөхөн сэлбэх солилцоо, үржил, удамших хувьсах зүй тогтолын онолын суурь зарчмыг энгийн үгээр тайлбарлахад чиглэгдсэн юм. Үүний зэрэгцээ мөн бичил биетнийг хянах аргууд, амьд системийн оршин тогтноход микробын гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг өгнө.